*** Азхvv блог ***


2006 онд анх Блогмн-д элсэж байж билээ
Танжин Данжин ч гэдэг
Ансаны дэргэд
Зун халуун наранд өдөржингөө ажиллаад
орой нь ПС-д оройжингоо нэт ухна даа
Хайт шимсэн шиг
Энд орж ирэхэд сайхан байдаг юм
Блогдоо орох зав муутай л байна


Эхлэл | Миний тухай | Хуучин бичлэг | Найзууд

Ардчлал гэнэ үү

Оруулсан: 09:08 2009-06-02 a3xvv@
Ардчилсан Ерөнхийлөгч яллаа гэнэ

Гэвч  Элбэгдорж биш ардчлалыг хүссэн олон түмний  хүсэн хүлээсэн итгэл үнэмшил ялжээ
Цаашид хэрхэхийг гагцхүү Элбэгдорж болон Ардчилсан нам түүнийг дэмжигч хамтран зүтгэгч
нам бүлэгээс энэхүү итгэл үнэмшил их зүйлийг хүлээж байгаа гэдийг  л ойлгох ёстой болов уу
Ардчлал яг үнэндээ гоё нэрээр гоё гоё амлалтаар монголчууд биднийг оюун ухааныг муужиртал
угааж угаартуулж байсан нь саяхан
Харин Ажилгүйдэл
Авилгал
Ядууралыг дагуулж ирсэн нь яалт ч үгүй Түүний сүүдэр

Ардчлалынхан
Төрийн толгойд гарахаараа хоорондоо таарахгүй үргэлж бусдын идэш
Бусдад өгөөш болж нэр хүндээ хөлдөө чирэж хөгөө тарьж явсан аа эргэж санаж явахад
илүүдэхгүй болов уу
МАХН-ынхан  Их хуралд Ерөнхийлөгчд дэвшиж гарч ирэхэд олон түмэн 2009.05 сарын 25 нийх шиг
Жанжин Сүхийн талбайд уухай хадуулж сэтгэлээ барьж ядан байсныг мөхөс Би лав санахгүй байна
Монголд удаан хүлээсэн Ардчилсан Ерөнхийлөгч  сонгогдлоо
Харин Тэр Тэд олон түмний итгэл үнэмшилээр гарч ирсэн ээ мартах ёсгүй

Холбоос



<- Ємнєх хуудас | Дараагийн хуудас ->